МАТАЙ 6:8-13
МАТАЙ 6:8-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]”
МАТАЙ 6:8-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]”