МАТАЙ 6:22-24
МАТАЙ 6:22-24 Ариун Библи, 2004 (АБ2004)
Нүд бол биеийн дэнлүү мөн. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно. Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Иймд хэрэв чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол, тэрхүү харанхуй нь юутай их вэ! Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй.
МАТАЙ 6:22-24 Ариун Библи 2013 (АБ2013)
Нүд бол биеийн дэнлүү мөн. Нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь харанхуй болно. Хэрэв доторх гэрэл чинь харанхуй байх аваас тэрхүү харанхуй ямар их вэ! Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй.