МАТАЙ 5:33-38
МАТАЙ 5:33-38 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эртний хүмүүст “Хуурамчаар бүү тангарагла, харин ЭЗЭНд амласнаа биелүүл” гэж хэлснийг та нар мөн сонссон. Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, учир нь энэ нь Бурханы сэнтий юм. Газраар ч болохгүй, учир нь энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ бол аугаа их Хааны хот юм. Толгойгоороо ч чи тангараглаж болохгүй, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна. Харин үг чинь “За, за” эсвэл “Үгүй, үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм. «Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан.
МАТАЙ 5:33-38 Ариун Библи 2013 (АБ2013)
“Хуурамчаар бүү тангарагла, харин Эзэнд амласнаа биелүүл” гэж хууччуулд хэлснийг та нар мөн сонссон. Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, энэ нь Бурханы сэнтий юм. Газраар ч болохгүй, энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ агуу их Хааны хот юм. Толгойгоороо ч чи бүү тангарагла, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна. Харин үг чинь “За бол за, үгүй бол үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг юм. «Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан.