МАТАЙ 4:1-11

МАТАЙ 4:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс диаволд соригдохоор цөл уруу Сүнсээр хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. Соригч ирээд, Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв. Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг гэж хэлэв. Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод, Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доошоо үсэр. Учир нь “Тэрээр тэнгэр элч нартаа Чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд гар дээрээ Чамайг өргөн явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв. Есүс —“Өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв. Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг нь үзүүлээд, — Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөл, энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд Есүс —Зайл, Сатан аа! “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ. Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв.

Хуваалцах
МАТАЙ 4 унших

МАТАЙ 4:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс тэгээд диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. Соригч ирээд, Түүнд —Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв. Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв. Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод, Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доош үсэр. Учир нь “Тэрээр тэнгэрэлч нартаа Чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв. Есүс —“Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв. Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад, ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд — Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөөс энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд Есүс —Зайл, Сатан аа! “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэлээ. Тэгээд диавол Түүнийг орхиход, гэнэт тэнгэрэлч нар ирж, Түүнд үйлчлэв.

Хуваалцах
МАТАЙ 4 унших