МАТАЙ 26:40-43 - Compare All Versions

МАТАЙ 26:40-43 АБ2004 (Ариун Библи, 2004)

Тэгээд Тэр шавь нар уруугаа ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм гэв. Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг гэлээ. Есүс дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Тэдний нүд анилдаж байлаа.

Хуваалцах
МАТАЙ 26 АБ2004

МАТАЙ 26:40-43 АБ2013 (Ариун Библи 2013)

Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар Надтай ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм. Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол Таны хүсэл биелэг гэлээ. Дахин ирээд, тэдний нүд нь анилдсанаас унтсаныг харав.

Хуваалцах
МАТАЙ 26 АБ2013