МАТАЙ 26:1-13

МАТАЙ 26:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс энэ бүх үгсээ хэлж дуусаад шавь нартаа — Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ. Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад, Есүсийг зальжин аргаар барьж, алахаар хуйвалдацгаав. Гэхдээ тэд —Олон түмний дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв. Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг тухлан суугаад хооллох үед толгой дээр нь тосоо цутгав. Шавь нар үүнийг хараад уурлаж, —Юунд ийм үрэлгэн байна вэ? Энэ тосыг өндөр үнээр зарж, мөнгийг нь ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар энэ эмэгтэйд юунд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Энэ эмэгтэй биен дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад бэлтгэж байгаа юм. Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэлээ.

Хуваалцах
МАТАЙ 26 унших

МАТАЙ 26:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс энэ бүх яриагаа дуусаад, шавь нартаа — Хоёр хоногийн дараа Алгасал баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ. Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад, Есүсийг залилан барьж алахаар хуйвалдацгаав. Гэхдээ тэд —Ард олны дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв. Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад, их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав. Шавь нар нь хараад зэвүүцэж —Юунд ийм үрэлгэн байна вэ? Энэ тосыг өндөр үнээр зарж, ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Энэ эмэгтэй бие дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад минь бэлтгэв. Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайнмэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ.

Хуваалцах
МАТАЙ 26 унших