МАТАЙ 25:41-45 - Compare All Versions
МАТАЙ 25:41-45 АБ2004 (Ариун Библи, 2004)
Тэгээд Тэр Өөрийн зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор. Учир нь та нар Намайг өлсөж байхад идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, Намайг харь газрынх байхад урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй болоод шоронд байхад минь Над уруу ирээгүй” гэж хэлнэ. Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь газрын, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг чинь хараад Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно. Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр хамгийн дордод нь ийнхүү үйлдээгүй бол Надад ч хийгээгүй хэрэг” гэж хэлнэ.
МАТАЙ 25:41-45 АБ2013 (Ариун Библи 2013)
Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор. Учир нь та нар өлсөж байхад минь идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, харь хүн байхад минь урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй ба шоронд байхад минь Намайг эргээгүй” гэж хэлнэ. Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь хүн, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг тань хараад, Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно. Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ.