МАТАЙ 25:1-30

МАТАЙ 25:1-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэнгэрийн хаанчлал нь сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм. Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байлаа. Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ. Сүйт залууг саатсанд тэд бүгд үүрэглэсээр унтав. Гэтэл шөнө дөлөөр “Хараач, сүйт залуу байна. Түүнийг угтаж авцгаа” гэх хашхираан хаджээ. Нөгөө охид бүгд босож, дэнлүүгээ бэлдэв. Мунхгууд нь ухаалгуудад “Бидэнд тосноосоо өгөөч. Дэнлүү маань бөхөх нь” гэсэнд ухаалгууд нь “Бидэнд ч, та нарт ч хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачинд очиж, өөрсдөө худалдаж ав” гэжээ. Тэднийг худалдаа хийхээр явсан хойгуур сүйт залуу ирээд, бэлэн байгсад түүний хамт хуримын найрт оров. Тэгээд үүдээ хаажээ. Дараа нь бусад охид ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд харин тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв. Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй тул соргог бай. Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, эзэмшилээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. Үүний нэгэн адил хоёртой нь мөн хоёрыг нэмж олжээ. Харин нэгийг авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. Таван талант авсан нь ирээд, илүү таван талант өгч “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв. Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. Хоёр талант авсан нь ирээд “Эзэн, та надад хоёр талант олгосон. Би хоёр талант нэмж олов” гэхэд эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. Мөн нэг талант авсан нь ирж “Эзэн, би таныг тариалаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж, таны талантыг газар нуучихсан. Хар, таных энэ байна” гэв. Эзэн нь түүнд “Олиггүй муу боол, залхуу чи намайг үр суулгаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадгийг мэддэг гэнэ ээ? Тэгвэл чи мөнгийг минь мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан. Тэгсэн бол би ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан. Түүнээс нэг талантыг авч арван таланттайд нь өгсүгэй. Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана. Энэ тусгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэж хэлэв.

Хуваалцах
МАТАЙ 25 унших

МАТАЙ 25:1-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Мөн тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм. Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг болой. Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалагууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа. Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв. Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч “Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа” гэлээ. Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв. Мунхгууд нь ухаалаг охидод “Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхөх нь” гэсэнд, ухаалагууд нь “Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин уруу очиж, тос худалдаж ав” гэжээ. Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ. Дараа нь бусад охид нь ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд харин тэр хариуд нь “Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв. Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй. Энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болой. Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынх нь дагуу өгсөн аж. Тэгээд аяндаа явж гэнэ. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд таван талант нэмж олов. Үүний нэгэн адил хоёр талант авсан нь мөн хоёр талант нэмж олжээ. Харин нэг талант авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. Таван талант авсан боол ирээд илүү таван талант өгч, “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв. Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. Хоёр талант авсан боол ирээд, “Эзэн, та надад хоёр талант олгосон. Би хоёр талант нэмж олов” гэхэд эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. Мөн нэг талант авсан боол ирж, “Эзэн, би таныг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж таны талантыг газарт нуучихсан. Хар, таны юм энэ байна” гэв. Эзэн нь түүнд “Муу залхуу боол, чи намайг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдгийг мэддэг гэнэ ээ? Тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол буцаж ирээд өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан юм. Түүнээс нэг талантыг авч арван таланттай хүнд өг. Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно. Энэ зохисгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэр тэнд уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлэв.