МАТАЙ 23:1-4
МАТАЙ 23:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Есүс цугласан олон түмэнд болоод шавь нартаа айлдсан нь — Хуулийн багш нар, фарисайчууд Мосегийн суудалд суужээ. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй. Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй.
Хуваалцах
МАТАЙ 23 уншихМАТАЙ 23:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд Есүс ард олон болон шавь нартаа айлдсан нь — Мосегийн сууринд хуулийн багш нар ба фарисайчууд сууж байна. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Тэд ярьдаг ч түүнийгээ эс үйлддэг. Тэд, үүрэхэд бэрх хүнд ачаа баглаж, хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө үүнд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй.
Хуваалцах
МАТАЙ 23 унших