МАТАЙ 2:16-18
МАТАЙ 2:16-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв. Эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан хэлсэн нь тэр цагт биелэгдсэн агаад ингэхдээ «Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел тайтгарлыг авахаас татгалзан, Хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Учир нь тэд нар нь байсангүй» гэсэн байв.
МАТАЙ 2:16-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Херод, мэргэдэд мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж, Бетлехем болон ойр орчимд нь хоёр ба түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөв. Эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь тэгэхэд биелэгдсэн агаад «Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд нь үгүй болсон тул Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв» гэсэн байдаг билээ.