МАТАЙ 2:1-4 - Compare All Versions

МАТАЙ 2:1-4 АБ2004 (Ариун Библи, 2004)

Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд, — Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ. Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв.

Хуваалцах
МАТАЙ 2 АБ2004

МАТАЙ 2:1-4 АБ2013 (Ариун Библи 2013)

Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд — Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гэнэ. Бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлажээ.

Хуваалцах
МАТАЙ 2 АБ2013