МАТАЙ 19:16-26 - Compare All Versions
МАТАЙ 19:16-26 АБ2004 (Ариун Библи, 2004)
Үзэгтүн, нэгэн хүн Түүн уруу ирээд, —Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад, Есүс —Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн Ганц байдаг. Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв. Тэр Түүнд —Алийг нь? гэхэд Есүс —Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи бүү худал гэрчил. Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ. Өнөөх залуу эр Түүнд —Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд, Есүс —Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. Тэр залуу энэ зааврыг сонсоод, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй нэгэн байжээ. Есүс шавь нартаа —Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх аж. Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв. Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд Есүс тэднийг хараад, —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.
МАТАЙ 19:16-26 АБ2013 (Ариун Библи 2013)
Үзэгтүн, нэгэн хүн ирээд, Түүнд —Багш аа, мөнх амийг олохын тулд би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад Есүс —Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн ганц байдаг. Чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв. Тэр Түүнд —Алийг нь? гэхэд Есүс —Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи худал хуурмаг бүү гэрчил. Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ. Залуу эр Түүнд —Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд Есүс —Чи төгс байхыг хүсэж байвал явж, хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. Залуу энэ үгийг сонсоод гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэрээр маш их хөрөнгөтэй байв. Есүс шавь нартаа —Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх. Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв. Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.