МАТАЙ 17:4-9
МАТАЙ 17:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Петр Есүст —Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Хэрэв Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад зориулъя гэв. Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав. Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв. Есүс ирж тэдэнд гар хүрч —Бос, бүү ай гэлээ. Тэд толгойгоо өргөн харахад, Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй. Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд —Хүний Хүүг үхэгсдээс амилтал энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав.
МАТАЙ 17:4-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Петр, Есүст —Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Танд нэгийг, Мосед нэгийг, Елиад нэгийг гэж байтал, харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн аваад, үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун гэх дуун гарав. Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв. Есүс ирж, тэдэнд гар хүрээд —Бос, бүү ай гэлээ. Тэд нүдээ өргөхдөө Есүсээс өөр хэнийг ч олж үзсэнгүй. Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд —Хүний Хүүг үхэгсдээс амилуулагдах хүртэл энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав.