МАТАЙ 13:53-58
МАТАЙ 13:53-58 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс эдгээр сургаалт зүйрлэлүүдийг ярьсныхаа дараа тэндээс явав. Тэр төрөлх хотдоо ирээд, синагогт нь тэднийг сургахад тэд гайхшран —Энэ мэргэн ухаан, эдгээр гайхамшигт хүчийг энэ хүн хаанаас авсан юм бол? Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү? Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл энэ хүн тэр бүхнийг хаанаас авав? гэцгээв. Тэд Түүнд гомдов. Харин Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар л хүндлэгддэг юм гэж айлдав. Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон гайхамшиг үйлдсэнгүй.
МАТАЙ 13:53-58 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс эдгээр сургаалт зүйрлэлийг дуусгаад тэндээс явав. Тэр, нутагтаа ирээд синагогт нь тэдэнд заахад тэд гайхшран —Хаанаас энэ хүн энэ цэцэн ухаан ба хүчит гайхамшигуудыг авсан юм бол? Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү? Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл тэр бүхнийг энэ хаанаас авав? гэцгээв. Тэд Түүнд бүдрэн унтууцахад Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон хүчит гайхамшиг үйлдсэнгүй.