МАТАЙ 13:40-43 - Compare All Versions

МАТАЙ 13:40-43 АБ2004 (Ариун Библи, 2004)

Тиймээс зэрлэг өвсийг зулгааж шатаах адил энэ үеийн төгсгөл тийм байх болно. Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлна, шүдээ хавирна. Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.

Хуваалцах
МАТАЙ 13 АБ2004

МАТАЙ 13:40-43 АБ2013 (Ариун Библи 2013)

Тиймээс үрийн сүүлийг зулгааж, галд шатаах адил үеийн төгсгөл тийм байх болно. Хүний Хүү тэнгэрэлч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд, галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй. Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.

Хуваалцах
МАТАЙ 13 АБ2013