МАТАЙ 13:24-52
МАТАЙ 13:24-52 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм. Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж, буудайн дунд үрийн сүүл тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход үрийн сүүл ч бас гарч ирэв. Гэрийн эзний зарц нар ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл үрийн сүүл хаанаас гарчихдаг билээ?” гэхэд эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Зарц нар нь “Тэгвэл бид явж, тэдгээрийг зулгаахыг та хүсээ юү?” гэсэнд тэр “Хэрэггүй, та нар үрийн сүүл зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад «Эхлээд үрийн сүүлийг зулгааж, шатаахаар багцалж боо. Харин буудайг цуглуулж, амбаарт минь хийцгээ» гэж хэлнэ” гэв. Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь хүний авч, цэцэрлэгтээ суулгасан гичний үр мэт юм. Энэ нь бусад бүх үрээс жижигхэн боловч ургахдаа ургамал ногооноос илүү томорч, мод болдог тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ. Тэрээр өөр нэгэн сургаалт зүйрлэл тэдэнд айлдан —Тэнгэрийн хаанчлал нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв. Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юуг ч тэдэнд ярьсангүй. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр амаа нээнэ. Би ертөнцийн сууриас эхлэн Нууцлагдсан зүйлсийг хэлнэ» гэсэн байна. Есүс хурсан олныг орхин гэрт оров. Шавь нар нь Түүн дээр ирээд, —Тариан талбай дахь үрийн сүүлийн тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь Тэр —Сайн үр таригч нь Хүний Хүү, талбай нь ертөнц, сайн үр нь хаанчлалын хөвгүүд, үрийн сүүлийн үрүүд нь ёрын муу нэгний хөвгүүд, тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэрэлч нар юм. Тиймээс үрийн сүүлийг зулгааж, галд шатаах адил үеийн төгсгөл тийм байх болно. Хүний Хүү тэнгэрэлч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд, галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй. Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун. Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна. Бас тэнгэрийн хаанчлал нь сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж, түүнийг авна. Мөн тэнгэрийн хаанчлал нь төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан том тортой адил юм. Тор дүүрмэгц тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайныг нь саванд хийн, харин мууг нь хаяна. Үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэрэлч нар ирж, зөвтийн дундаас ёрын мууг ялгаж, тэднийг галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй. Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд тэд Түүнд —Тийм ээ гэв. Тэгтэл Есүс тэдэнд —Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа шинэ болон хуучныг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.
МАТАЙ 13:24-52 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс тэдэнд өөр сургаалт зүйрлэл айлдруун —Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм. Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов. Гэрийн эзэн дээр боолууд нь ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл зэрлэг өвс хаанаас гарчихдаг билээ?” гэхэд эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Боолууд нь “Тэгвэл бид явж тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсээ юү?” гэсэнд тэр “Хэрэггүй, та нар зэрлэг өвс зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадах хүмүүстээ «Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хийцгээ» гэж хэлнэ” гэв. Есүс өөр сургаалт зүйрлэл айлдруун —Тэнгэрийн хаанчлал бол хүн талбайдаа тарьсан гичийн үртэй төстэй. Энэ нь бусад бүх үрнээс жижигхэн боловч ургахдаа ургамлаас ч илүү томорч, мод болон ургадаг тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ. Өөр сургаалт зүйрлэлээр —Тэнгэрийн хаанчлал бол гурван хэмжүүр гурилыг бүхэлд нь исгэхээр нэгэн эмэгтэйн хийсэн хөрөнгөтэй төстэй гэж Есүс хэлэв. Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр ам нээнэ. Би дэлхийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлэх болно» гэсэн байна. Есүс хурсан олныг орхин, гэрт оров. Шавь нар нь Түүн дээр ирээд, —Тариан талбай дахь зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь Тэр —Сайн үрийг таригч нь Хүний Хүү, талбай нь дэлхий, сайн үрүүд нь хаанчлалын хөвгүүд, зэрлэг өвсний үрүүд нь хорон нэгний хөвгүүд, тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь энэ үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэр элч нар юм. Тиймээс зэрлэг өвсийг зулгааж шатаах адил энэ үеийн төгсгөл тийм байх болно. Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлна, шүдээ хавирна. Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун. Тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ лугаа адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна. Бас тэнгэрийн хаанчлал бол сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна. Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан загасны асар том тортой адил юм. Тор дүүрмэгц, тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайн загасыг нь саванд хийн, харин мууг нь хаяна. Энэ үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж, зөвт хүмүүсийн дундаас муу хүмүүсийг ялгаж, тэднийг галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирах болно. Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд, тэд Түүнд —Тийм ээ гэв. Тэгтэл Есүс тэдэнд —Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа хуучныг болон шинийг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.