МАТАЙ 12:22-28
МАТАЙ 12:22-28 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Түүн уруу чөтгөрт эзэмдүүлсэн сохор, хэлгүй нэгнийг авчирсанд, Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ. Олон түмэн бүгдээрээ ихэд гайхан, —Энэ хүн чинь Давидын Хүү биш үү? гэцгээж эхлэв. Харин фарисайчууд үүнийг сонсоод, —Энэ хүн чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр л чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж хэлсэнд, Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хандан, —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот, эсвэл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй. Хэрэв Сатан нь Сатаныгаа зайлуулбал, тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж байгаа хэрэг болох нь. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгч болно. Харин хэрвээ Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.
МАТАЙ 12:22-28 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд чөтгөр шүглэсэн мөн сохор, хэлгүй, нэгнийг Түүнд авчирсанд Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ. Хурсан олон бүгд гайхаж —Энэ чинь Давидын Хүү биш үү? гэцгээв. Харин фарисайчууд үүнийг сонсоод —Энэ чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ. Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот эсвэл айл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй. Хэрэв Сатан нь Сатанаа зайлуулбал тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж буй хэрэг. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Хэрэв Би Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгчид болно. Гэвч Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.