МАТАЙ 12:14-21 - Compare All Versions
МАТАЙ 12:14-21 АБ2004 (Ариун Библи, 2004)
Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар хамтдаа Түүний эсрэг зөвлөлдөв. Харин Есүс үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг олон хүн дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд, Өөрийг нь мэдүүлж болохгүйг тэдэнд сануулав. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна. «Миний сонгосон Зарц, сэтгэлд минь нийцсэн Миний Хайртыг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсээ байлгана. Тэр нь харь үндэстэнд шударга ёсыг тунхаглах болно. Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй бөгөөд Гудамжнуудад хэн ч Түүний дууг сонсохгүй. Тэр шударга ёсыг ялалтад хүргэтэл бяцлагдсан хулсыг хугалахгүй, сүүмэлзэх зулыг ч бөхөөхгүй. Түүний нэрэнд харь үндэстнүүд найдах болно».
МАТАЙ 12:14-21 АБ2013 (Ариун Библи 2013)
Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг зөвлөлдөв. Есүс харин үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг үй олноороо дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд, Өөрийг нь илчилж болохгүйг тэдэнд сануулав. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна. «Миний сонгосон Зарц, Сэтгэлд минь нийцсэн Хайртыг минь харагтун. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр харийнханд Шударга ёсыг тунхаглана. Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй Гудамжнуудад хэн ч дууг нь сонсохгүй. Тэрээр шударга ёсыг ялалтад хүргэтэл Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Түүний нэрд харийнхан найдах болно.»