МАТАЙ 11:1-6
МАТАЙ 11:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс арван хоёр шавь нараа сургамжилж дуусаад, тэдний хотуудаар сургаал айлдан, номлохоор тэндээс явав. Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, өөрийн шавь нараар үг дайж, Түүнээс —Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх юм уу? гэж асуулгав. Есүс хариуд нь тэдэнд —Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна. Надаас болж бүдрээгүй нэгэн нь ерөөлтэй еэ гэв.
МАТАЙ 11:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс арван хоёр шавьдаа тушааж дуусаад, тэдний хотуудаар тунхаглан номлож, заахаар тэндээс явав. Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, шавь нараараа үг дайж, Түүнээс —Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгав. Есүс хариуд нь тэдэнд —Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна. Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв.