МАТАЙ 10:26-31
МАТАЙ 10:26-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иймээс тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нуугдсан юм гэж байхгүй билээ. Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла. Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун. Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцэгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна. Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй.
МАТАЙ 10:26-31 Ариун Библи 2013 (АБ2013)
Иймд тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ. Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь дээвэр дээр тунхагла. Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун. Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг бус уу? Эцэгийн чинь зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.