ЛУК 22:7-13
ЛУК 22:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядлах Исгээгүй Талхны Баярын эхний өдөр болов. Есүс Петр, Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг бэлд гэв. Тэд Түүнд —Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд Тэр тэдэнд —Харагтун, та нарыг хот уруу ороход, устай ваар барьсан нэгэн хүн та нартай тааралдана. Тэр хүний орох гэр уруу ор. Тэгээд та нар гэрийн эзэнд “Багш, «Би шавь нарынхаа хамт Дээгүүр Өнгөрөх баярын зоог барих тохитой өрөө хаана байна вэ?» гэж танд хэлүүлэв” гэж хэл. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд зоог бэлд гэжээ. Тэд явж, Түүний айлдсаар бүгдийг ёсоор нь биелүүлж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв.
ЛУК 22:7-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. Тэд Түүнд —Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд Тэр тэдэнд —Харагтун, та нарыг хот уруу ороход, ваартай ус авч яваа хүн тааралдана. Тэр хүний орох гэрт дагаж ор. Тэгээд та нар гэрийн эзэнд “Багш маань «Шавь нартайгаа Алгасал баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ?» гэж хэлүүлж байна” гээрэй. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэжээ. Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв.