ЛУК 14:11-14
ЛУК 14:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв. Тэр Өөрийг нь урьсан хүнд хандан —Үдийн, эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд, эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Учир нь тэд хариуд нь таныг урьж, хариу барина. Харин та найр хийхдээ ядуу, эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь. Тэд танд хариу барьж чадахгүй тул та ерөөгдөх болно. Учир нь гэвэл зөвт хүмүүсийн амилалт дээр хариуг тань төлөх болно гэв.
ЛУК 14:11-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв. Тэр Өөрийг нь урьсан хүнд —Үдийн эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Тэд хариуд нь чамайг урьж, шан хариу барина. Харин цайллага хийхдээ ядуу эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь. Тэд чамд хариу барьж чадахгүй тул чи ерөөгдөх болно. Зөвт хүмүүсийн амилалд чамд хариу төлөгдөх болно гэв.