ЛУК 11:14-23
ЛУК 11:14-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр хэлгүй чөтгөрийг зайлуулжээ. Чөтгөрийг гарч одоход хэлгүй байсан тэр хүн ярьж эхлэв. Олон түмэн ихэд гайхацгаажээ. Харин тэдний зарим нь —Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр чөтгөрүүдээ хөөн зайлуулдаг юм гэж байхад, зарим нь Түүнийг сорихын тул тэнгэрээс тэмдэг үзүүл гэж Түүнээс шаардаж байлаа. Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд ийн хэлэв. —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Гэр бүл дотроо хуваагдвал унана. Хэрэв Сатан өөрийн эсрэг хуваагдвал, түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебулээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна. Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчид болно. Харин хэрвээ Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. Бүрэн зэвсэглэсэн, хүчтэй эр эдлэн газраа хамгаалбал, өмч хөрөнгө нь амар тайван байна. Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно. Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн.
ЛУК 11:14-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр хэлгүйн чөтгөрийг хөөн гаргажээ. Ингээд чөтгөр нь зайлж одоход, мөнөөх хэлгүй ярьж эхлэв. Хурсан олон ихэд гайхацгаав. Харин тэдний зарим нь —Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж байхад, зарим нь Түүнийг сорихын тулд, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг Түүнээс шаардаж байлаа. Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Айл гэр дотроо хуваагдвал унана. Сатан өөрийн эсрэг хуваагдвал түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебүлээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна. Хэрэв Би Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчид болно. Гэвч Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. Бүрэн зэвсэглэсэн хүчтэй эр эдлэн газраа хамгаалвал өмч хөрөнгө нь амар тайван байна. Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно. Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн.