ЛЕВИТ 18:1-5
ЛЕВИТ 18:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд ЭЗЭН Мосед айлдан — Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. Та нар өөрсдийн амьдарч байсан Египетийн нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Миний та нарыг аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. Тэдний ёс заншлууд дотор та нар явах ёсгүй. Та нар Миний шүүлтийг хэрэгжүүлэн, Миний тогтоолыг сахин тэдгээрийн дотор явагтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. Тиймээс та нар Миний тогтоол, Миний шүүлтийг сахигтун. Тэдгээрийг үйлддэг хүн түүгээрээ амьдарна. Би бол ЭЗЭН.
ЛЕВИТ 18:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН, Мосед айлдахдаа — Израилийн хөвгүүдтэй ярин “Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. Та нар өөрсдийн амьдарч байсан Египет нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Мөн та нарыг Миний аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. Тэдний тогтоолуудаар та нар явах ёсгүй. Та нар шийдвэрүүдийг минь хэрэгжүүлэн зарлигуудыг минь сахиж, эдгээрийн дотор явагтун. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. Та нар Миний зарлиг, Миний шийдвэрүүдийг сахигтун. Эдгээрийг үйлддэг хүн эдгээрээр амьдарна. Би ЭЗЭН.