ЛЕВИТ 13:57-59
ЛЕВИТ 13:57-59 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэрэв тэр нь хувцсан дээр юм уу, нэхмэл, сүлжмэл эд дээр, эсвэл савхин аливаа эдлэл дээр дахин үзэгдэх тохиолдолд энэ нь тархсан хэрэг учир толботой зүйл нь галд шатаагдана. Хувцас, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эд, эсвэл савхин аливаа эдлэлийг угаасны дараа тэр толбо нь бүрэн арилгагдсан байх тохиолдолд тэр нь хоёр дахь удаагаа угаагдан цэвэр болох юм гэлээ. Энэ бол ноосон юм уу, маалинган хувцсан дээрх, эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээрх, эсвэл савхин аливаа эдлэл дээрх халдварт шинжтэй толбын талаарх, мөн түүнийг цэвэр, эсвэл бузар хэмээн тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.
ЛЕВИТ 13:57-59 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэрэв тэр нь хувцсан дээр, нэхмэл буюу сүлжмэл эд дээр эсвэл савхин аливаа эдлэл дээр дахин үзэгдэх аваас энэ нь тархан дэлгэрсэн учир толботой зүйлийг галд шатаа. Хувцас эсвэл нэхмэл буюу сүлжмэл эд эсвэл савхин аливаа эдлэлийг угаасны дараа уг толбо бүрэн арилсан байх аваас түүнийг хоёр дахь удаагаа угаан тэр нь цэвэр болно гэлээ. Энэ нь ноосон юмуу маалинган хувцсан дээр эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээр эсвэл савхин аливаа эдлэл дээрх хөгцний толбоны тухай, түүнийг цэвэр эсвэл бузар гэж тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.