ИОШУА 7:6-9
ИОШУА 7:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Иошуа хувцсаа уран, ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унаж, орой болтол хэвтэв. Израилийн ахмадууд ч мөн тийнхүү үйлдэж, толгой дээрээ шороо цацлав. Иошуа —Ай, Эзэн БУРХАН, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч, устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы чанадад сэтгэл хангалуун оршин суусаар байсан ч болоосой! Эзэн минь, нэгэнт Израиль дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ? Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн агуу нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.
ИОШУА 7:6-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв. Иошуа —А-яа, БУРХАН Эзэн, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы нөгөө талдаа суурьшин нутаглаж байсан ч болоосой! Эзэн минь, Израиль өстөн дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ? Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн аугаа нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.