ИОШУА 3:14-17
ИОШУА 3:14-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ингээд хүмүүс Иорданыг гатлахаар майхнаа буулгасан ба гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар ард түмний өмнө тэргүүлэн явлаа. (Ургац хураалтын өдрүүдийн туршид Иордан бүх эргээ халин үерлэсэн байдаг) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц, дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотоос нилээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн харалдаа гатлан гарав. Бүх Израиль нийт үндэстнээрээ хуурай газраар Иорданыг гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иорданы голд хуурай газар дээр бат зогсож байлаа.
ИОШУА 3:14-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Ингээд ард олон Иорданыг гатлахаар майхнаа буулган хөдөлж, гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар ард түмний өмнө тэргүүлэн явлаа. (Ургац хураалтын өдрүүдэд Иордан бүх эргээ халин үерлэдэг байв.) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц, дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотын хавьд, нэлээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн эсрэг талаас гатлан гарав. Бүх Израиль, үндэстэн даяараа Иорданыг хуурай газраар гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иордан голын тэхий дунд хуурай газар дээр бат зогссоор байлаа.