ИОШУА 3:10-13
ИОШУА 3:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын урдаас канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөх болно гэдгийг та нар мэдэх болно. Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна. Тиймээс одоо Израилийн овгуудаас бүгдээс нь тус бүр нэг хүн байхаар арван хоёр хүнийг өөрсдөдөө зориулан ав. Бүх газар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд ормогц Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв.
ИОШУА 3:10-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын өмнө канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөн зайлуулах болно гэдгийг та нар мэдэх болно. Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна. Тиймд одоо Израилийн овог тусбүрээс нэг хүн байхаар арван хоёр хүнийг өөрсдөдөө сонгон ав. Бүх газар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд тавигдан зогсмогц, Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв.