ИОШУА 23:1-3
ИОШУА 23:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Израилийг тал бүрийн дайснаас нь амруулснаас хойш олон өдрүүд өнгөрсний дараа, бас Иошуа нас ахиж хөгширсний дараа бүх Израилийг, тэдний настангууд, тэргүүлэгчид, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд —Би хөгширч, нас минь ахив. Мөн та нарын төлөө эдгээр бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНий тань хийсэн бүхнийг та нар харсан, учир нь Бурхан ЭЗЭН та нарын төлөө дайтсан Нэгэн байв.
ИОШУА 23:1-3 Ариун Библи 2013 (АБ2013)
Эргэн тойрных нь дайснаас Израилийг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв. Иошуа бүх Израилийг, тэдний ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд —Би хөгширч нас өндөр болов. Мөн та нарын төлөө энэ бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНийхээ хийсэн бүхнийг та нар харсан. Учир нь та нарын төлөө дайтсан нь Бурхан ЭЗЭН юм.