ИОШУА 2:1-4
ИОШУА 2:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов. Харагтун, Израилийн хөвгүүд энэ нутгийг тандахаар өнөө орой ирчихээд байгаа нь Иерихогийн хаанд дуулдав. Иерихогийн хаан Рахабт —Танайд ирж, гэрт чинь орсон хүмүүсийг авчир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн билээ гэсэн мэдээг явуулав. Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нуун далдалж, хэлэхдээ —Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.
ИОШУА 2:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог тандагтун гэлээ. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов. Харагтун, Израилийн хөвгүүдээс энэ нутгийг тандахаар өнөө орой эрчүүд ирсэн байна гэж Иерихогийн хаанд дуулдав. Иерихогийн хаан, Рахабт —Танайд ирж гэрт чинь орсон хүмүүсийг гаргаад ир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн байна гэсэн хэл явуулав. Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нууж далдлаад, хэлэхдээ —Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.