ИОШУА 1:14-15
ИОШУА 1:14-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нарын эхнэр, хүүхэд болон мал сүрэг Мосегийн та нарт өгсөн Иорданы зүүн талын нутагт үлдэх болно. Харин танай бүх эрэлхэг дайчид ах дүү нарынхаа өмнө тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр гатлан явна. ЭЗЭН та нарыг амраасантай адил ах дүүсийг тань амраатал, мөн тэд бас та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг эзэмших хүртэл та нар тэдэнд туслах ёстой. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы зүүн талын наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв.
ИОШУА 1:14-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Та нарын эхнэр, хүүхэд болон мал сүрэг Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн талын нутагт үлдэх болно. Харин танай бүх эрэлхэг хүчит эрс ах дүү нарынхаа өмнө бүрэн зэвсэгтэй гатлан явж тэдэнд туслах ёстой. ЭЗЭН та нарын адил ах дүүсийг тань амраатал мөн та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг тэд бас эзэмших хүртэл та нар явна. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы энэ зүүн тал, наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв.