ИОВ 7:1-7
ИОВ 7:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүн гэгч нь газар дэлхий дээр албадлагын ажилд нухлуулдаг бөгөөд түүний өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүдтэй адил биш гэж үү? Сүүдрийг хүсэмжилдэг боол хүнтэй адил буюу хөлсөө хүсэн хүлээдэг хөлсний хүнтэй адил, үүнчлэн хоосон саруудыг өнгөрүүлэх нь надад хуваарилагдсан бөгөөд зовлонт шөнүүд надад тогтоогджээ. Хэвтэхдээ би “Хэзээ би босох бол доо?” хэмээн бодовч шөнө үргэлжилсээр байх бөгөөд үүр цайтал би эргэж хөрвөсөөр өнгөрөөнө. Бие минь өтөнд болон тоосон хальсанд хучигдан, арьс минь эвэршин хагардаг. Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно. Миний амьдрал бол амьсгал гэдгийг санаач. Миний нүд дахин сайныг үзэхгүй.
ИОВ 7:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Газар дэлхий дээр хүн хүнд үүрэгт хүчлэгдэж, Өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүд шиг бус уу? Сүүдрийг хүсэмжлэх боол мэт Хөлсөө хүлээдэг хөлсний хүн мэт Тиймээс хуурмаг хоосон сарууд надад ногдож Зовлонт шөнүүд надад ногджээ. “Хэзээ сэрж босох бол?” гэж Хэвтэхдээ би бодовч Урт шөнийн туршид Үүр цайтал би эргэж хөрвөнө. Бие махбод минь өт ба тоосоор хучигдаад Арьс минь эвэршиж хагарнам. Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, Найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно. Амьдрал минь нэгэн амьсгал гэдгийг санаач. Нүд минь дахин сайныг үзэхгүй.