ИОВ 13:5-12
ИОВ 13:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нар бүрмөсөн дуугүй байж, тэр нь та нарын мэргэн ухаан болоосой! Миний эргэцүүллүүдийг сонсож, миний уруулын эсэргүүцлийг чагна. Та нар Бурханы төлөө шударга бусыг, Түүний төлөө хуурмагийг ярих уу? Та нар Түүнд тал засах уу? Та нар Бурханы төлөө тэмцэх үү? Тэрээр та нарыг шалгах үед энэ чинь сайн болох уу? Эсвэл хүнийг хуурдаг шиг та нар Түүнийг хуурах уу? Хэрэв та нар нууцаар тал засдаг бол, Тэр та нарыг заавал залруулна. Түүний сүр хүч та нарыг айлгаж, Түүнээс айх явдал та нарт учрахгүй юу? Та нарын цээжилсэн хэллэгүүд үнс адил бөгөөд та нарын хамгаалалтууд шавран хамгаалалтууд ажээ.
ИОВ 13:5-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэрэв та нар ердөө л амаа хамхивал, Энэ нь та нарын мэргэн ухаан болно! Тайлбаруудыг минь одоо сонс, Уруулын минь эсэргүүцлийг чагна. Бурханы төлөө гээд шударга бусыг, Түүний тулд гээд хуурмагийг ярих уу, та нар? Та нар Түүнд тал засах уу? Та нар Бурханы төлөө хэрэг хэлэлцэх үү? Тэр та нарыг шалгавал Сайн юм болох уу? Эсвэл хүнийг хуурдаг шиг Түүнийг та нар хуурчих уу? Хэрэв та нар нууцаар тал засдаг бол Тэр та нарыг гарцаагүй зэмлэнэ. Түүний сүр хүч та нарыг айлгаж, Түүнээс айх явдал та нарт учрахгүй гэж үү? Сануулгууд чинь үнсэн төдий ёгт үгс Хамгаалалтууд чинь шавран хамгаалалтууд ажээ.