ИОХАН 16:12-15
ИОХАН 16:12-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй. Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ. Эцэгт байгаа бүх юм Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.
ИОХАН 16:12-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо түүнийг дааж эс чадна. Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. Тэр Минийхийг авч та нарт мэдүүлэх учир Намайг алдаршуулна. Эцэгт буй бүхэн Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.