ИЕРЕМИА 9:3-9

ИЕРЕМИА 9:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг. Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог. Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөд тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, ямар ч ах дүүд бүү итгэг. Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, хөрш бүр гүтгэгч мэт явдаг. Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөд хэлэндээ худал ярихыг тэд заасан билээ. Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг. Та нарын оршин суудаг газар заль мэхийн дунд юм. Заль мэхэндээ тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Миний ард түмний охины улмаас Би юу хийж чадах билээ? Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн өөрийн хөршид амар амгаланг яривч, дотроо тэрээр түүнд отох нуувч хийж байдаг. Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ мэт үндэстнээс Би өшөөгөө авахгүй гэж үү?”.

Хуваалцах
ИЕРЕМИА 9 унших

ИЕРЕМИА 9:3-9 Ариун Библи 2013 (АБ2013)

“Хэл юугаа тэд нум татах мэт хөвчлөөд Худал хуурмагаар газар нутгаа эзлүүлж Үнэн гэдэг нь огт үгүй болжээ. Эд ёрын муугаас ёрын муу тийш явдаг бөгөөд Тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, Ямар ч ах дүүд бүү итгэг. Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, Хөрш бүр гүтгэгч мэт явдаг. Хүн бүр үнэнийг ярилгүй хөршөө мэхэлдэг бөгөөд Худал ярихыг хэлэндээ тэд заасан билээ. Тэд гэм бурууг үйлдэж өөрсдийгөө ядраадаг. Та нарын оршин суудаг газар худал хуурмагийн дунд юм. Худалд хуурмаг дотроо тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тиймээс түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Ард түмний минь охины улмаас Би юу хийж чадах билээ? Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн хөршдөө амар амгаланг яривч Дотроо түүнийг отох нуувч бэлдэж байдаг. Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ мэт үндэстнээс Би Өшөөгөө авахгүй гэж үү?”

Хуваалцах
ИЕРЕМИА 9 унших