ШҮҮГЧИД 6:11-16

ШҮҮГЧИД 6:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭНий тэнгэр элч ирж, Абиезри хүн Иоашт харьяалагдах Офрад байдаг царс модон доор суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв. ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэн —Эрэмгий дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд Гидеон хариулан —Эзэнтэн минь, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Бидний өвөг дээдэс “ЭЗЭН биднийг Египетээс авчирсан шүү” хэмээн бидэнд хуучилсан Түүний тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо ЭЗЭН биднийг орхиж, Мидианы гарт өгчээ гэхэд ЭЗЭН түүнд хандан, —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв. Гидеон Түүнд —Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд, ЭЗЭН түүнд —Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ гэв.

Хуваалцах
ШҮҮГЧИД 6 унших

ШҮҮГЧИД 6:11-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Абиезри хүн Иоашийн эзэмшил Офра дахь царс модон доор ЭЗЭНий тэнгэрэлч ирж суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд үзэгдэн —Эрэлхэг хүчит дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд Гидеон хариулан —Эзэнтэн минь ээ, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Мөн бидний өвөг дээдэс “ЭЗЭН, биднийг удирдан Египетээс авчирсан” гэж бидэнд хуучилсан тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо биднийг ЭЗЭН орхиж Мидианы гарт өгчээ гэхэд ЭЗЭН түүнд хандан —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв. Гидеон Түүнд —Эзэн минь ээ, би Израилийг аварч яахан чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассе дотроос хамгийн дорой нь төдийгүй би эцгийнхээ гэрт хамгийн отгон нь шүү дээ гэсэнд ЭЗЭН түүнд —Би чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохих мэт чи Мидианыг цохино гэв.

Хуваалцах
ШҮҮГЧИД 6 унших