ШҮҮГЧИД 3:20-22
ШҮҮГЧИД 3:20-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ингээд дээврийн сэрүүн лавриндаа ганцаар сууж байхад нь Ехүд дэргэд нь очив. Ехүд —Танд дуулгах Бурханы үг надад байна хэмээн өгүүлэхэд хаан суудлаасаа босмогц, Ехүд зүүн гараа сунган, баруун ташаанаасаа сэлмээ сугалан хааны хэвлийд дүрэхэд, бариул нь хүртэл иртэйгээ хамт оров. Тэр сэлмээ хааны хэвлийгээс сугалж аваагүй тул харвин нь сэлмийг хучив. Тэгээд гэдэс доторх хамаг юм нь гарч ирэв.
ШҮҮГЧИД 3:20-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Ингээд сэрүүн дээд лавриндаа ганцаар сууж байхад нь Ехүд дэргэд нь ирэв. Ехүд —Танд дуулгах Бурханы үг надад байна гэв. Хааныг суудлаасаа өндиймөгц Ехүд зүүн гараа сунгаж, баруун ташаанаасаа сэлмээ сугалан хааны хэвлийд дүрэхэд бариул нь ч хүртэл иртэйгээ хамт оржээ. Тэрээр сэлмээ хэвлийгээс нь сугалж аваагүй тул харвин нь сэлмийг хучаад бохир нь гарч иржээ.