ШҮҮГЧИД 3:1-4
ШҮҮГЧИД 3:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эдгээр нь Израилийг сорихоор ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд юм. Израилийн хөвгүүд Канааны тулалдааныг мэдэхгүй хүмүүс билээ. Энэ нь зөвхөн урьд нь тулалдааныг мэдээгүй Израилийн хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдааныг зааж мэдүүлэхийн тулд юм. Эдгээр үндэстнүүд нь гэвэл Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд сууж байсан хивичүүд юм. Мосегээр дамжуулан эцэг өвгөдөд нь тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израильчууд дагах эсэхийг мэдэхийн тулд тэдгээр хүмүүсээр Израилийг сорьсон юм.
ШҮҮГЧИД 3:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Канаанд болсон дайн тулаан бүхнийг мэдэхгүй Израильд байгаа тэд бүгдийг шалган сорих гэж ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд энэ билээ. (Энэ нь тэднийг огт мэдэхгүй Израилийн хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдахыг зааж мэдүүлэхийн тулд билээ.) Эдгээр нь Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд нутаглаж байсан хивичүүд юм. Эцэг өвгөдөд нь Мосегоор дамжуулан тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израильчууд сонсон дагах эсэхийг мэдэхийн тулд тэр хүмүүсээр Израилийг шалган сорьсон юм.