ШҮҮГЧИД 2:10-15

ШҮҮГЧИД 2:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөд уруугаа дуудагдсан бөгөөд тэдний дараа ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр үеийнхэн гарч ирэв. Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв. Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэднийг тойрон байгаа улсуудын бурхдыг даган, тэдэнд мөргөж, ЭЗЭНийг хилэгнүүлэв. Ингээд тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Аштаротод үйлчилжээ. ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонуулчдын гарт өгч, тонуулав. Тэд дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол Тэр тойрон байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав. ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр тарчлав.

Хуваалцах
ШҮҮГЧИД 2 унших

ШҮҮГЧИД 2:10-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөдтэйгөө нэгдэхэд, ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарчээ. Израилийн хөвгүүд Баалд үйлчлэн ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэдний эргэн тойронд байгаа ард түмний бурхдыг даган тэдэнд мөргөж ЭЗЭНийг хилэгнүүлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Ашторэтэд үйлчилжээ. ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонох тонуулчдын гарт өгөв. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь тойронд байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав. ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав.

Хуваалцах
ШҮҮГЧИД 2 унших