ИАКОВ 5:13-16
ИАКОВ 5:13-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэгэн нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг. Та нарын дунд хэн нэгэн нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно. Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.
ИАКОВ 5:13-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Та нар дунд хэн нэг нь зовж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэг нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг. Та нар дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн түүнийг босгоно. Тэр нүгэл үйлдсэн болвоос тэрээр уучлагдах болно. Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.