ИАКОВ 1:13-16
ИАКОВ 1:13-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэн нь ч соригдохдоо “Бурхан намайг сорьж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд Өөрөө хэнийг ч сорьдоггүй. Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж. Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.
Хуваалцах
ИАКОВ 1 уншихИАКОВ 1:13-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй. Харин тачаалдаа автаж, татагдахдаа хүн бүр уруу татагддаг. Тэгээд тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг аж. Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.
Хуваалцах
ИАКОВ 1 унших