ИСАИА 64:5-7
ИСАИА 64:5-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч, Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу? Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж, бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ. Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга. Учир нь Та биднээс нүүрээ нууж, биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан.
ИСАИА 64:5-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч, Замуудад тань Таныг санадаг хүнтэй Та уулзана. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу? Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ. Таны нэрийг дуудан Танаас зуурахаар босож өндийх хэн ч алга. Учир нь хилэнцээс минь болж Та биднээс нүүрээ нууж, биднийг залгив.