ИСАИА 64:1-5
ИСАИА 64:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв. Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс нааш тэд сонсоогүй, чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй. Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч, Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?
ИСАИА 64:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, Ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Нэрээ дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. Бидний хүлээгээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад Уулс оршихуйд тань хайлжээ. Өөрийг нь итгэн хүлээгчийн төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг Өнө эртнээс нааш хэн ч сонсоогүй, Нэг ч чих дуулаагүй, нүд үзээгүй. Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч, Замуудад тань Таныг санадаг хүнтэй Та уулзана. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?