ИСАИА 59:1-9 - Compare All Versions
ИСАИА 59:1-9 АБ2004 (Ариун Библи, 2004)
Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ. Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан, та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ. Тийм учраас Тэр сонсдоггүй. Учир нь та нарын гар цусаар, та нарын хуруу нүглээр бузарлагдсан. Та нарын уруул худал ярьж, та нарын хэл хилэнцэт зүйлийг өгүүлнэ. Хэн ч зөв шударгаар шүүдэггүй, хэн ч үнэнээр өмгөөлдөггүй. Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг. Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ. Тэд хорт могойн өндгийг даран, аалзны тор нэхдэг. Тэдний өндгийг идсэн хүн үхдэг. Өндөг нь хагарахад дотроос нь могой гарна. Тэдний тор нь хувцас болохгүй. Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй. Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна. Тэдний хөл нь муу уруу гүйн, гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөд тэдний замд эвдрэл, сүйрэл бий. Тэд энх тайвны замыг мэдэхгүй, тэдний замд нь шударга ёс гэж байхгүй. Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ. Ийм учраас шударга ёс биднээс хол, үнэн зөв нь бидэнд хүрэхгүй. Бид гэрлийг хайдаг боловч харанхуйг л хардаг, хурц гэрлийг хүлээвч, бүрэнхийд алхдаг.
ИСАИА 59:1-9 АБ2013 (Ариун Библи 2013)
Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Сонор нь сонсож чадахааргүй дүлий биш ээ. Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулан Нүглүүд чинь Түүний нүүрийг Та нараас далдалжээ. Тиймээс Тэр сонсдоггүй. Учир нь гар чинь цусаар, Хуруу чинь хилэнцээр бузарлагдан Уруул чинь худал ярьж, Хэл чинь хилэнцэт зүйлийг өгүүлжээ. Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ. Тэд хорт могойн өндгийг дарж, Аалзны тор нэхдэг. Өндгийг нь идсэн хүн үхдэг бөгөөд Хагарахад дотроос нь могой гардаг. Торнууд нь хувцас болохгүй агаад Тэдний хийсэн бүтээл Биеийг нь хучиж чадахгүй. Тэдний үйлс нь ёс бус бөгөөд Алганд нь хүчирхийллийн үйлс бий. Хөл нь муу тийш гүйн Гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Бодол нь цөвт муу бодол бөгөөд Замд нь эвдрэл, сүйрэл бий. Тэд амар амгалангийн замыг эс мэднэ. Зөрөг дээр нь шударга ёс гэж байхгүй. Тэд жимээ муруй хазгай тавьснаас Түүгээр явагчид нь амар тайвныг үл мэднэ. Иймээс шударга ёс биднээс хол, Зөвт байдал ч бидэнд хүрэхгүй. Бид гэрлийг эрэлхийлдэг ч харанхуй байна, Гэгээг хайвч харанхуйд алхаж байна.