ИСАИА 48:17-19
ИСАИА 48:17-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг. Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно. Чиний үр удам элс мэт, чиний хойч үе элсний ширхэг мэт болно. Тэдний нэр Миний оршихуйгаас хэзээ ч тастагдахгүй, устгагдахгүй”.
ИСАИА 48:17-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН Ингэж айлдаж байна. Чамд тустайг сурган Чамайг явах замаар чинь удирддаг “Бурхан ЭЗЭН чинь Би байна. Тушаалуудад минь анхааралаа хандуулдаг ч болоосой, чи! Тэгвэл амар тайван чинь гол мэт, Зөвт байдал чинь далайн давалгаа мэт байхсан. Үр удам чинь элс мэт, Хэвлээс чинь гарагчид Элсний ширхэг мэт болно. Нэрс нь оршихуйгаас минь Хэзээ ч таслагдахгүй, устгагдахгүй.”

