ИСАИА 48:1-6

ИСАИА 48:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

Израиль гэж нэрлэгдсэн Иаковын гэр ээ! Үүнийг сонс! Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж, Израилийн Бурханыг дууддаг боловч үнэн зөв дотор байдаггүй. Учир нь тэд өөрсдийгөө ариун хотынхон гэж нэрлээд, Израилийн Бурханд түшиж байна. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ. “Би өнө эрт хуучин юмсыг тунхаглан, Өөрийн амнаас гарсан тэдгээр зүйлсийг Би зарласан. Гэнэт Би үйлдэхэд, тэдгээр нь биелсэн. Яагаад гэвэл чи зөрүүд, чиний хүзүү чинь төмөр булчин, магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ. Тиймээс Би бүр өнө эртнээс, энэ явдал болохоос өмнө чамд мэдэгдсэн. «Миний шүтээн үүнийг хийсэн, миний сийлмэл хөрөг, цутгамал хөрөг үүнийг тушаасан» гэж чамайг яриулахгүйн тулд ингэсэн юм. Чи сонссон. Энэ бүгдийг харагтун. Чи үүнийг зарлахгүй юу? Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмс, тэр ч бүү хэл чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.

Хуваалцах
ИСАИА 48 унших

ИСАИА 48:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)

Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж, Израилийн Бурханыг дууддаг боловч Үнэн зөв дор байдаггүй. Израиль хэмээх нэрээр дуудагдсан Иаковын гэр ээ! Үүнийг сонс! Учир нь тэд ариун хотынхон гэж өөрсдийгөө нэрлээд, Израилийн Бурханд түшиж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН билээ. “Би өнө эртний юмсыг эхнээс тунхаглан Амнаасаа гаргаснаа Би зарласан бөгөөд Гэнэт үйлдэхэд, тэдгээр нь биелсэн. Учир нь чи зөрүүд, Хүзүү чинь төмөр булчин, Магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ. «Шүтээн минь үүнийг хийж, Сийлмэл хөрөг, цутгамал хөрөг минь үүнд тушаасан» гэж чамайг ярих вий гэсэндээ Би бүр эхнээс мэдүүлж, Болохоос нь өмнө чамд сонордуулсан. Чи сонссон. Энэ бүгдийг харагтун. Чи үүнийг мэдүүлэхгүй юу? Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмсыг, Чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.

Хуваалцах
ИСАИА 48 унших