ИСАИА 46:1-13
ИСАИА 46:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бел бөхийж, Небо унана. Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна. Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ. Тэд бөхийж хамтдаа тонгойно. Тэд ачаагаа ч аварч чадсангүй, өөрсдөө ч олзлогдов. Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун. Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн, Надаар төрсөн. Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч Би тээх болно. Би хийсэн, Би авч явна. Би тээж, аварна. Намайг та нар хэнтэй адилтгаж, хэнийг Надтай зэрэгцүүлэн зүйрлэж, өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ? Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, мөнгийг жинлүүрээр жинлэн, алтны дархныг хөлсөлдөг. Дархан түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ бөхийж мөргөдөг. Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй, мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй. Үүнийг санагтун. Тууштай байгтун. Нүгэлт хүмүүс ээ. Үүнийг зүрхэндээ тогтоогтун. Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй. Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. “Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ” гэж айлдаж байна. Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна. Үнэхээр Би айлдсан. Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ. Үнэн зөвөөс алс байгч, хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун. Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна. Энэ нь хол биш байна. Миний аврал удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд Өөрийн алдрыг өгнө.
ИСАИА 46:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Бел бөхийн, Небо сунаж унана. Шүтээнүүд нь араатан ба мал адгуус дээр ачигдсан байна. Тээш тань ядарсан адгууснуудад Үүрэх хүнд ачаа болжээ. Тэд сунацгааж, хамтдаа бөхийн Ачаагаа ч аварч чадсангүй, Өөрсдөө ч олзлогдов. Иаковын гэр ээ, Израилийн гэрийн үлдэгсэд ээ, Бүгд Намайг сонсогтун. Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн Надаар төрсөн Та нарыг өндөр настай болсон ч Би байсаар байна. Үс буурал болсон ч Би авч явах болно. Би хийсэн, Би тээнэ. Би түшиж яваад, аварна. Намайг та нар хэнтэй адилтгаж, Надтай зэрэгцүүлэн зүйрлэж Өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ? Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, Мөнгийг жинлүүрээр жинлэн, Алтны дархныг хөлсөлдөг. Тэр түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ сунаж унан мөргөдөг. Тэд өнөөхөө мөрөн дээрээ дамнан зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Түүн уруу нэг нь хашхирлаа гэхэд Тэр хариулахгүй, Мөнөөхийг зовлон шаналангаас нь ч чөлөөлөхгүй. Үүнийг санагтун, эрэлхэг байгтун. Гэмтнүүд ээ, үүнийг зүрхэндээ эргүүлэн оруулагтун. Учир нь Би Бурхан, өөр байхгүй. Би Бурхан. Надтай ижил нь үгүй учраас Өнө урьдын, эртний зүйлсийг санагтун. “Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, Хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн. Би дорно зүгээс махчин шувууг, Алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд Үүнийгээ Би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ. Зөвт байдлаас алс байгч, Хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун. Би зөвт байдлаа ойртуулна. Энэ нь хол биш байна. Аврал минь удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд алдраа өгнө.