ИСАИА 43:22-25
ИСАИА 43:22-25 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин Иаков оо, чи Намайг дуудсангүй. Израиль аа, чи Миний төлөө ядраагүй. Чи шатаалт тахилынхаа хонийг Надад авчраагүй, тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг өргөл барьцаар дарамтлаагүй, утлагаар ядраагаагүй. Чи Надад зориулан амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй, тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй. Харин чи нүглээрээ Намайг дарамталж, хууль бус үйлдлээрээ Намайг ядраасан. Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.
ИСАИА 43:22-25 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин Иаков аа, чи Намайг дуудсангүй. Израиль аа, чи Миний төлөө зүдрээгүй. Чи шатаалт тахилынхаа бог малыг Надад авчраагүй, Нядлах тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг идээн өргөлөөр дарамтлаагүй, Утлагаар зүдрээгээгүй. Чи Надад амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй, Тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй, Харин чи нүглээрээ Намайг дарамталж, Хилэнцээрээ Намайг туйлдуулав. Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган Нүглийг чинь дурсахгүй.