ИСАИА 41:17-20
ИСАИА 41:17-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй. Би нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсгаж, хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм болгож, хатсан газрыг усны ундарга болгоно. Би зэлүүд газарт хуш, хуайс мод, мирт хийгээд чидун моддыг тавьж, цөлд арц, жодоо, нарс модыг хамт суулгана. Ингэснээр тэд үүнийг ЭЗЭНий мутар хийсэн, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг үзэж харан, танин мэдэх болой.
ИСАИА 41:17-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Ядуус ба үгээгүйчүүд ус эрэх боловч байхгүй. Цангаснаас болж хэл нь хатаж байна. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй. Би өндөрлөгүүд дээр гол урсгаж, Хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм, Хатсан газрыг усны ундарга болгоно. Би зэлүүд газарт хуш, хуайс, гавирт мод хийгээд чидун моддыг тавьж, Цөлд майлс, жодоо, нягт шар модыг хамт суулгана. Үүнийг ЭЗЭНий мутар хийж, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг Тэд харж, мэдэн тунгааж, ухаарах болой.