ИСАИА 40:28-31 - Compare All Versions

ИСАИА 40:28-31 АБ2004 (Ариун Библи, 2004)

Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй. Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг. Залуу хүн ч ядарч сульдан, идэр хөвгүүд ч бүдэрдэг. Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.

Хуваалцах
ИСАИА 40 АБ2004

ИСАИА 40:28-31 АБ2013 (Ариун Библи 2013)

Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй. Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч, Чадал барагдсанд нь хүч нэмдэг. Залуус ч эцэж туйлдан Идэр залуус ч бүдрэхдээ л бүдэрдэг. Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.

Хуваалцах
ИСАИА 40 АБ2013